• НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • ШИЙДЛҮҮД
  • МЭДЭЭ
  • САНАЛ ХҮСЭЛТ

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргыг олон удаа солисноор хотын засаглал тогтворгүй болж, Засаг Дарга бүр бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэжлийн газар, албадыг өөрчилснөөр Хотын тогтвортой хөгжил алдагдсан. Хотын удирдлагын зүгээс гаргаж буй шийдвэр оновчгүй болсноос, хэдхэн хоногийн настай шийдвэр гаргадаг нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна.

Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө нь 2013 онд Монгол Улсын их хурлаар батлагдсан боловч өнгөрсөн 8 жилд дорвитой ажил хэрэгжсэнгүй. Нэн ялангуяа гэр хорооллын иргэдэд чиглэсэн ажил огт хийгдээгүй бөгөөд дахин төлөвлөлтийн ажил бүрэн зогссон.

Нийслэлийн 2024 оны төсвийн 2016 оны төсөвтэй харьцуулахад 6 дахин нэмэгдсэн байна. Нийслэлийн 2024 оны шууд орлого нь 1.1 их наяд төгрөг байхад зарлага нь 5.3 их наяд төгрөг байна. Нийслэлийн төсвийг 2017-2024 онд 8н удаа хэлэлцэн баталсан ба эдгээрийг 14н удаа тодотгосон байна. Энэ нь Нийслэл хотын удирдлагад төсвийн сахилга бат, төрийн санхүүгийн чадвар байхгүйг харуулж байна. Мөн нийслэлийн төсвийг 15 удаа тодотгохдоо зарлагыг нэмэгдүүлж байсан боловч орлого нь бодитоор нэмэгдээгүй байна.

Улаанбаатар хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 4-6 м2  байгаа нь 1.5 сая хүнтэй том хотод маш бага үзүүлэлт юм. Ногоон хот гэдэг нь байгалийн эко системийн бие даасан тогтвортой бүтэц, үйл ажиллагаанд загварчлагдсан хүн төрөлхтөний суурин юм.

Түгжрэлийг бүрдүүлэгч бүхий л хүчин зүйлсүүдийг зөв зохион байгуулалтад оруулах “Түгжрэлийн менежмент” цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр нь Улаанбаатар хотын тэлэлт, төмөр замын тээвэр, масс тээвэр, нийтийн тээвэр болох автобус, таксины үйлчилгээ, авто зам, гудамж зам, дугуйн зам, аюулгүй байдал, хувийн тээвэр, терминал ложистик болон зорчигчдын зорчилтын оновчтой тогтолцоог хэрэгжүүлэх бодлого, шийдлүүдээс бүрдэнэ

© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. Чингэлтэй дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч Цэдэвийн Эрдэмбилэг